Гадны ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтээ танилцуулав

Өнөөдөр (2017.07.08) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хорооны ажиглагчид урьдчилсан тайлан дүгнэлтээ танилцууллаа.

Өчигдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дахин санал хураалт болох үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, нэр дэвшигчид хууль зөрчиж  олон нийтийн цахим сүлжээ ашиглах, айл өрхөөр  явах зэрэгт анхаарлаа хандуулж далд хэлбэрээр сурталчилгаагаа явуулсаар байжээ. Мөн сонгуулийн тухай хуулинд хоосон саналын хуудас уншуулах нь тухайн сонгогчийн өөрийнх нь шийдэх асуудал байдаг. Гэтэл МАХН үүнийг ашиглан улс төрийн хөшүүрэг олж авахын тулд бусдад сонголтыг нь хүчээр тулгаж, сонгогчдод нөлөөлж, шахаж шаардаж байсан нь хууль зөрчсөн төдийгүй хүний эрхэнд халдсан явдал болжээ. Түүнчлэн санал худалдаж авах гэсэн мэдэгдлүүд олноор гарч байсан гэнэ.

Ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороо автомат тооллого дууссаны дараа урьдчилсан байдлаар дүнг гаргаж байсан боловч мэдээллийг дүүрэг, хэсгийн хороодоор задалж өгөөгүй нь бие даасан байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүллээ хэмээн дүгнэв.

Энэ удаагийн сонгуулийг гадны 37 орны 123 гаруй төлөөлөгчид ажиглаж, 10 гаруй орчим хэвлэл мэдээллийн байгууллага газар дээрээс нь сурвалжилжээ.

Гадаадын ажиглагчид ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дүгнэлтээ танилцуулж байна.

Posted by Ikon News on Friday, July 7, 2017

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү