МАХН хяналтын тооллогод оролцохоос татгалзжээ

Нэр дэвшигчдийн хэн ч олонхийн санал аваагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хүчингүй болж, долдугаар сарын 07-нд хоёр дахь шатны санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Мөн МАХН-аас тавьсан Баян-Өлгий аймгийн иргэдийн саналын хуудсыг дахин тоолох шаардлагын дагуу хяналтын тооллого явуулах гэж буй.

Гэвч хяналтын тооллого хийх шийдвэр гарсны дараа “Баян-Өлгий аймагт сонгууль будлиантсан. Манай нэр дэвшигч арав гаруй мянган саналаар илүү явсан хэрнээ гэнэт ялагдсан” хэмээн мэдэгдэл хийж, Сонгуулийн ерөнхий хорооны үүд хаалгыг эвдэх шахсан МАХН-ынхан энэ тооллогод оролцохоос татгалзсан байна.

Цагийн зөрүүтэйн улмаас Улаанбаатараас нэг цагийн дараа санал хураалт нь эхэлж, нэг цагийн дараа дуусдаг Баян-Өлгий аймгийн санал хураалтын дүн мөн л нэг цагаар хоцорч ирдэг. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Д.Содномцэрэн үүнийг мэддэг хэрнээ олон нийтэд мэдээлээгүй, хоосон хардлага үүсгэсэн нь олон нийтэд мөн таатай сэтгэгдэл төрүүлэхгүй байна.

Түлхүүр үг:

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.