Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэр:
-Энэ сонгуульд улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай МАНАН иргэдийн сонголтыг луйвардлаа. Сонгогч олон түмэндээ баярласанаа илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл. МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй.
Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг. Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо. Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх баригчдын гар хөл болсон.
Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна. Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулж, хоёр нэр дэвшигчдийн алийг ч сонгохгүй байхыг уриалъя” гэв.
1 comment
Tsagaanaar unshuulahiig demjij bna. Unen yalna