“Сүү бонд”-ын захиалга нийлүүлэлтээс давжээ

“Сүү” ХК-ийн гаргасан нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хувьцаагаар баталгаажсан “Сүү бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр явагдаж дууслаа. Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга ирж худалдан авах захиалга нийлүүлэлтээс давж Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнтэй компанийн бонд боллоо.

Бондыг худалдан авах 115 захиалга ирсний долоо нь аж ахуйн нэгж, гурав нь гадаадын иргэн байжээ. Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа 2001 оноос эхэлсэн бөгөөд 2016 хүртэлх 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжиж нийт 23.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс босгож байжээ.

Түлхүүр үг:

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.