– Геополитикийн эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдал, Brexit, Трампын хүчин зүйл, Ойрхи Дорнодын хурцадмал байдал зэрэг нь алтны үнэ нэмэгдэх лугшилтыг өгч байна –

Алтны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг найман хувиар нэмэгджээ. U.S.Global Investors компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Фрэнк Холмс “Энэ ханш гайхал төрүүлэхгүй гээд алтны үнэ цаашид  өсөх олон шалтгааныг дурдсан байна. Унци алтны үнэ 1.5 мянган доллар болохыг тэр үгүйсгэсэнгүй. Хэрэв түүний хэлснээр болох юм бол алтны үнэ өнөөгийн тогтсон 1250 доллараас 20 хувиар нэмэгдэх юм байна.

Gold & Precious Metals (USERX) сан нь Morningstar-ын  чансаагаар дөрвөн одтой  U.S. Global Investors  байгууллагын эерэг дүгнэлт нь энэ долоо хоногт алтны том наймаа явагдах гэж  буйг илэрхийлж байна.

“Металл нь драйверийн ердийн эрэлтэд мэдрэмтгий. Жишээлбэл геополитикийн тодорхойгүй байдал, сул доллар,  бодлогын бага хувьтай хүү зэргийг хэлж болно. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт өмнөх оны арваннэгдүгээр сараас хойш алт доллараас дээгүүр ханштай байсан нь хамгийн том цочролтыг өгсөн байх магадлалтай” хэмээн Холмс хэлж байна.

Алтны  фьючерс өнгөрсөн долоо хоногт унци нь 1250 доллар хүртэл буурсан ч өмнөх оныхоосоо найман хувиар илүү үнэтэй байлаа. Дональд Трампын  улс төрийн хөтөлбөр тасалдаж байгаа учраас доллар суларч буй. Геополитикийн эрсдэл, тодорхойгүй нөхцөл байдал, Brexit, Трампын хүчин зүйл, Ойрхи Дорнодын хурцадмал байдал зэрэг нь алтны үнэ нэмэгдэх лугшилтыг өгч байна гэдэгт Холмс итгэлтэй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн