“Исламын улс” алан хядах бүлэглэл өөрийн талын хүмүүстээ “диваажинд хүрэх паспорт” олгож эхэлжээ. Энэ тухай “Daily Mail”-д бичсэн байна. Уг баримт Раккаг чөлөөлөх тулалдааны үеэр Сирийн зэвсэгт сөрөг хүчний гарт орж ирсэн байна.
Англи, араб хэлээр Коран судрын эшлэл татсан энэхүү паспортод “Исламын улс”-ын дайчдыг амиа золиослогчдын бүс, эсвэл минажуулсан автомашин ашиглаж, алан хядах ажиллагаа үйлдэхийг уриалан дууджээ. Паспортыг авсан хүн үүний дараа диваажинд очихоо амладаг байна. Гэхдээ уг паспортод паспорт эзэмшигчийн хувийн мэдээлэл, байрлалыг заасан хэсэг үгүй аж.