Монголчууд автомашинтай танилцаад 100 орчим жилийн нүүрийг үзлээ. Өдөр тутмын хэрэгцээндээ ашиглах болсоор 20 гаруй он улирчээ. Машин гэдэг холыг ойртуулж, хоёрыг учруулсан сайхан унаа. Тав тухаас эхлээд мориор сар явах газрыг машинаар хоногтоо туулж хугацаа хэмнэдэг зэрэг давуу талыг дурдвал барагдахгүй. Ёстой дэлхийн ард түмний амьдралд яв цав нийцсэн эд. Гэхдээ буруу харьцвал бурхны […]