Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн ослоор 18 хүүхэд амиа алдаж 46 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулхад авто ослоор амь нас нь хохирсон хүүхэд 50 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 16,4 хувиар буурчээ.

Зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүүхдийн 16 буюу 88.9 хувь нь эцэг эх асран хамгаалагч нарынхаа хараа хяналтанд хамт явж байхдаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ орон нутгийн замд, гэмтсэн хүүхдийн 50.0 хувь нь харгалзах хүнгүй ганцаараа, 9.7 хувь нь насанд хүрээгүй найз, ах, эгч дүү нартайгаа хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.

Иймд замын цагдаагийн газар бага насны хүүхдээ асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр аюулгүй зөв тээвэрлэх, эрсдэл бүхий зам талбайд хараа хяналтгүй тоглуулахгүй байх, хүүхдийн өөрсдийнх нь буруу дадал, зуршил нь хүүхдэд ямар хор уршиг аюул эрсдлийг дагуулдаг тухай мэдээллийг өгч чадснаар та өөрийн хамгийн хайртай үр хүүхдээ гарч болзошгүй осол гэмтэл, эрсдлээс хамгаалж чадах болно гэж сэрэмжлүүллээ.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн