Дорноговь аймгийн дөрвөн сурагч өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр , Сайншандаас Замын-Үүдийг зорих замдаа авто осолд орж хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сурагчид Норд бенз” автомашинтай зорчиж явсан бөгөөд “Соната” маркийн машинтай мөргөлдсөн байна. Осол Замын-Үүд явах замын 466 дүгээр шонгийн ойролцоо болж жолооч, Дархан-Уул аймгийн харьяат, 31 настай эрэгтэй Б, Сайншанд сумын харьяат, 49 настай, жолооч М, Замын-Үүд сумын харьяат, Д /18 настай, эрэгтэй/, Сайншанд сумын харьяат Б /18 настай, эрэгтэй / нарын таван хүн амиа алджээ. Тус аймгийн харьяат Т, Г нар нь хоюул 17 настай, гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.
Ослын шалтгааныг тогтоохоор аймгийн цагдаагийн хэлтэс шуурхай ажиллаж эхэлсэн тухай Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
1 comment
Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Биологи болон техник. Утас:80406461