Нийслэлийн хэмжээнд өчигдөр (2017.06.20) зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдэж зургаан хүн гэмтжээ. Осол гаргасан жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Баянгол дүүргийн нутагт байрлах “Нар” хүүхдийн дэлгүүрийн хойд зам дээр Domani автомашины жолооч Э нь согтуугаар жолоо барьж 15 настай А, 16 настай О нарыг мөргөж гэмтээжээ. Мөн тус дүүргийн харьяа “Оргил” худалдааны төвийн урд T.prius маркийн автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеээ замын хөдөлгөөнд оролцож 37 настай Б, 25 настай А нар бэртсэн аж.
Цагдаагийн байгууллага гудамж, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хийсэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 43 иргэнийг саатуулсан байна.