Г.Өсөхбаяр “Алуурчин уул” хочит К2 уулын авиралтаа эхлүүлжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр хүний амь эрсэдсэн үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог “Алуурчин уул” хочит К2 уулын авиралтаа өчигдөр (2017.06.20) эхлүүлжээ.
Тэрбээр энэ сарын 17-нд Пакистаны Сакарди тосгонд очсоныхоо дараа хоёр хоног бэлтэлээ базааж уулын аялалдаа гархад бэлэн болсон байна.
Энэ жилийн хувьд 52 уулчин К2 оргилд хүрэхээр бүртгүүлсэн бөгөөд сүүлийн гурван жил энэ ууланд хэн ч хүрч чадаагүй аж. Учир нь Эверестийн оргилоос 10 метрээр нам боловч байнгын шуургатай байдаг төдийгүй уулын налуу нь огцом эгц тул хүн авирах бараг боломжгүй гэдгээрээ алдаршижээ.