УИХ-ын Тамгын газрын parliament.mn цахим хуудас Forum.parliament.mn гэсэн нэг дэд хэсэг бүхий цахим хуудсыг өөртөө нэгтгэсэн байна. Энэ хуудсаар дамжуулан иргэд УИХ-аар хэлэлцэхээр зэхэж буй хуулийн төсөлд иргэд саналаа өгөх боломжтой болжээ.
Forum.parliament.mn цахим хуудсыг НҮБ-ын Ардчилал сангийн дэмжлэгтэйгээр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд нээсэн байна. Санаачилагч нь Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ гэнэ.
УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөж буй хууль болон бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхээс өмнө 30 хоногийн турш цахим системд байрших юм байна. Энэ хугацаанд иргэд хуулийн төсөлд оруулах саналаа ерөнхий байдлаар болон тухайн зүйл заалт бүр дээр саналаа нэмэрлэж болох аж. Яг одоо тус системд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг байршуулаад байгаа ба нэмэлт өөрчлөлттэй 1490 хүн танилцаад байсан байна.