Цагдаа нар осол гаргасан жолоочыг гэрээс нь баривчиллаа
2017-06-08 14:05

Өнөө өглөө (2017.06.08) Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хархорин захын уулзварт H.Accent маркийн автомашины жолооч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гарган хэргийн газраас зугтаажээ.
Тэрээр “T.Prius-20” маркийн автомашинтай мөргөлдөж маршинаа орхисон байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг гэрээс нь баривчилжээ.