Лондоны халдлагын гурав дахь оролцогч нь Марокко гаралтай Италийн иргэн Юссеф Загба байсан тухай Британийн цагдаагийн газраас мэдээллээ. Алан хядагч өмнө нь Британийн тусгай албаны хараа хяналтад байгаагүй аж.
Үүнээс өмнө хоёр алан хядагчийн нэрийг зарласан билээ. Загбагийн ээж Италийн хойд хэсэгт аж төрдөг аж. Харин алан хядагч өөрөө Мароккагийн Фес хотод 1995 онд төржээ.