“Исламын улс” бүлэглэл халдлагын хариуцлагыг хүлээлээ
2017-06-08 13:38

Ираны Тегеран хотод болсон халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээлээ. Өчигдөр тус хотод Ираны парламент, Хомейнийн бунханд нэгэн зэрэг халдлага гарсан юм. Халдлагын улмаас 13 хүн амиа алдсан байна.