5656.jpg
updown2017-10-09 10:051min0
Лондонд бямба гарагт автомашины ослын улмаас 11 хүн гэмтэж бэртжээ. Хотын баруун хэсгийн хүн ихтэй дүүрэг, музейн дэргэд машин явган хүмүүсийн зам руу орж, мэдээллийн самбарыг дайрч, хэд хэдэн хүнийг шүргэжээ. Жолоочийг баривчилсан бөгөөд цагдаа нар хэргийг тодруулахаар ажиллаж байна. Гэхдээ энэ хэргийг алан хядах ажиллагаа биш гэж үзжээ.

.jpg
updown2017-09-27 15:061min0
Лондоны Tower Hill метроны буудалд нэгэн зорчигчийн гар утас дэлбэрч таван хүн бэртжээ. Гар утасны цэнэглэгчнээс болж зай нь дэлбэрсэн байна. Энэ үеэр хүмүүсийн дунд багагүй сандрал үүсч, метроноос гарч зугтахад хүрчээ. Өнгөрсөн лхагва гаригт (2017.09.20) болсон энэ хэргийг цагдаа нар террорист ажиллагаанд тооцолгүй өнгөрчээ. Энэ сарын 15-нд метроны “Парсонс Грин” станцад дэлбэрэлт болж 22 […]

gagarin.jpg
updown2017-08-31 17:391min0
Лондоны шинжлэх ухааны музейд дэлхийн анхны сансрын нисэгч Юрий Гагарины цээж баримлыг байрлуулжээ. Ёслолын арга хэмжээ өчигдөр болсон байна. Юрий Гагарины баримлыг “Сансар судлал” байнгын галерейд байршуулах аж.

big-ben.jpg
updown2017-08-20 10:101min0
Лондон хотын гол билгэдэл Биг-Бен засварт орохоор болсон нь оршин суугчдын хувьд хамгийн чухал засварт тооцогдож байна. Гэвч цамхагын цагны хонх дөрвөн жил тасалдах болсон нь нэгэн сурагч охины уурыг хүргэжээ. Хэдхэн хоногийн өмнө BBC радиостанц нэгэн ер бусын захидал хүлээн авсан гэнэ. Лондон хотын дунд сургуулийн сурагч охин засварын үеэр цамхгийн цагны хонхны дууг […]

london-1.jpg
updown2017-06-19 20:251min0
-Халдлага үйлдэгчийг баривчлан авч явах үеэр этгээд агаарт үнсэлт илгээж байсан гэнэ- Их Британийн нийслэл Лондон хотын хойд хэсэгт орших Финсбери-парк дүүрэгт фургон машин сүмд үдшийн мөргөл үйлдээд гарч явсан хүмүүсийг дайрсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр нэг хүнд газар дээрээ амиа алдаж, найман хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ. Фургон машины жолоочийг баривчилсан байна. Тус улсын […]

london.jpg
updown2017-06-19 08:101min0
Лондоны цагдаагийн газраас тус хотын Гренфелл-тауэрт болсон түймэрт амиа алдсан хүмүүсийн тоог дор хаяж 58 байна гэж мэдэгджээ. Тэдгээрийн тоонд сураггүй алга болсон хүмүүс ч багтаж байна. Цагдаа нар эдгээр сураггүй алга болсон хүмүүсийг амьд олох боломж бараг үгүй гэжээ. Өнгөрөгч баасан гарагт түймэрт өртөж амиа алдсан хүмүүсийг 30 боллоо гэж мэдэгдэж байсан юм. Цагдаагийн […]

img775994.jpg
updown2017-06-14 13:021min0
Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт 27 давхар орон сууц яг одоо шатаж байна. Байшин бүхэлдээ шатаж байгаа бөгөөд дээд давхрын хүмүүс гарч чадахгүй түгжигджээ. Grenfell Tower нэртэй уг байшингийн галыг унтраахаар гал сөнөөгч 40 машин, 200 гал сөнөөгч ид ажиллаж байгаа ч гал хэтэрхий их талбайг хамарсан учраас унтрааж хүчрэхгүй байна хэмээн хэвлэлүүд мэдээлж […]

-1.jpg
updown2017-06-12 10:581min0
Британийн цагдаагийн газар энэ сарын 3-нд Лондонд халдлага үйлдсэн алан хядагчдын амиа золиослогчдын хуурамч бүсийг үзүүлжээ. Халдлага үйлдсэн гурван этгээд усны хуванцар савыг арьсан бүсэнд хийн бэхэлж, наадаг туузаар ороосон байв. Үүнийг хүмүүсийг айлгах зориулалтаар хийсэн аж. “Ийм бүсийг шөнө харсан ямар ч хүн жинхэнэ байна гэж бодно. Алан хядагчид юуны учир ийм бүс зүүснийг […]

.jpg
updown2017-06-08 13:521min0
Лондоны халдлагын гурав дахь оролцогч нь Марокко гаралтай Италийн иргэн Юссеф Загба байсан тухай Британийн цагдаагийн газраас мэдээллээ. Алан хядагч өмнө нь Британийн тусгай албаны хараа хяналтад байгаагүй аж. Үүнээс өмнө хоёр алан хядагчийн нэрийг зарласан билээ. Загбагийн ээж Италийн хойд хэсэгт аж төрдөг аж. Харин алан хядагч өөрөө Мароккагийн Фес хотод 1995 онд төржээ.

.jpg
updown2017-06-05 17:592min0
[starbox] -Тус улсад гурван сарын хугацаанд гурван удаа халдлага болжээ- Их Британийн нийслэл Лондон хот айдаст автлаа. Зургаадугаар сарын 3-ны орой Лондоны гүүрэн дээр микро автобус явган зорчиж явсан 20 орчим хүнийг шууд дайран гарчээ. Үүний дараа гэрчүүдийн мэдээлснээр автомашинаас өмнөдийн төрхтэй гурван хүн 30 гаруй см-ийн урт хутга барин үсрэн гарч ирээд хүмүүс рүү […]