Лондон хотын гол билгэдэл Биг-Бен засварт орохоор болсон нь оршин суугчдын хувьд хамгийн чухал засварт тооцогдож байна. Гэвч цамхагын цагны хонх дөрвөн жил тасалдах болсон нь нэгэн сурагч охины уурыг хүргэжээ. Хэдхэн хоногийн өмнө BBC радиостанц нэгэн ер бусын захидал хүлээн авсан гэнэ.
Лондон хотын дунд сургуулийн сурагч охин засварын үеэр цамхгийн цагны хонхны дууг хүүхдийн радио нэвтрүүлэгээр солих санал дэвшүүлж байгаагаа радиостанцад мэдэгдээд, нэвтрүүлэгийг өөрөө явуулна гэсэн саналаа захидалд дурдсан байв. Бяцхан миссын санааг редактор Рожер Сойер “маш сонирхолтой, гэхдээ энгийн нэг сурагч охинд ахадсан хэрэг” гэж үзэв.
Рожер Сойер охинд хариу өгөхдөө, түүний санаачлагыг бүрнээр нь хэрэгжүүлэх боломжгүй. Харин нэвтрүүлгийг охиныг сургуульдаа явах цагаар өглөө бүр тэндээс эхлүүлж байж болно гэлээ. Цагийн хонх хоёр дахь удаагаа шөнө дунд дуугардаг учир сурагч охинд таарахгүй гэж бичжээ.
Харин нэвтрүүлгийг сонсдогт нь охинд талархал илэрхийлэхээ редактор мартсангүй. Охин Биг-Бений дууг орлох ажил аваагүй ч гэсэн удалгүй нэг удаа түүний хоолойг сонсож магадгүй юм. Тухайлбал Зул сарын баяраар тийм байж болох талтай л даа.
Фото: © REUTERS/Hannah McKay