Лондоны Tower Hill метроны буудалд нэгэн зорчигчийн гар утас дэлбэрч таван хүн бэртжээ. Гар утасны цэнэглэгчнээс болж зай нь дэлбэрсэн байна. Энэ үеэр хүмүүсийн дунд багагүй сандрал үүсч, метроноос гарч зугтахад хүрчээ. Өнгөрсөн лхагва гаригт (2017.09.20) болсон энэ хэргийг цагдаа нар террорист ажиллагаанд тооцолгүй өнгөрчээ.
Энэ сарын 15-нд метроны “Парсонс Грин” станцад дэлбэрэлт болж 22 хүн шархадсан юм. Энэ халдлагаас өмнө дөрөвдүгээр сард Вестминстерт болсон халдлагын үеэр 5 хүн алагдсан бол тавдугаар сард Манчестерд болсон халдлагын үеэр 22 хүн амиа алдсан байдаг. Мөн зургадугаар сард Лондонгийн гүүрэн дээр болсон халдлагын үеэр нэг хүн хутгатай террористын гар амь үрэгдсэн билээ.