Найман машин мөргөлдөж бага насны хоёр хүүхэд гэмтжээ

Баянзүрх дүүргийн нутагт өчигдөр найман машин мөргөлдсөн осол гарчээ. Тус дүүргийн Мянган оюутны байрны баруун хойд замд амины T.Land Cruiser маркийн автомашины жолооч Н нь Kia fronter T.Gaia, Mitsubishi outlander, T.corolla, kia bongo, Mitsubishi Pajero, T.Crown, H.Sonata-6 маркийн автомашинуудтай мөргөлдсөн байна.
Ослын үеэр нэг том хүн, хоёр хүүхэд гэмтжээ. Энэ хэргийг дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.