Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаа Энэтхэгээс эхлүүлэх үү?

Энэтхэг Хятадын харилцаа таагүй байгаа энэ  үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаа Энэтхэгээс эхлүүлж магадгүй гэж тус улсын хэвлэлээр мэдээлжээ.

Энэтхэгийн  Ерөнхий сайд 2015 онд Монголд айлчилж байсан бөгөөд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор тодорхой болсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулгад урилга илгээсэн байна.

Энэ нь Хятадаас эдийн засгийн хараат болохыг эсэргүүцдэг Монголын  шинэ төрийн тэргүүнийг урьсан явдал ихээхэн анхаарал татаж байгааг    “India Times” сонинд онцолжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн