yronhiiogj.jpg
updown2017-09-27 13:241min8
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргасан. Ингэхдээ офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Уриалгадаа ‘ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “офшор бүс’ хэмээн тооцож нэрлэсэн байна. Эдгээр офшор бүс дэх банкуудад Монгол […]

HURELSUH.jpg
updown2017-09-23 14:391min11
МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт (2017.09.25) хуралдана. Намын дарга болон Шинэ Ерөнхий сайдыг тодруулах энэ хурлын өмнөх буюу маргааш (2017.09.24) тус намын Удирдах зөвлөлийн хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлаар хэлэлцэх гэж байгаа. Мөн энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж магадгүй тухай мэдээлэл түгж буй. Засгийн газраа унагаасан МАН-аас олон нийт улс төрд […]

0606-1.jpg
updown2017-09-14 10:561min1
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөж, ажлаа аваад хоёр сар болж байна. Хоёр сар гэдэг бүрэн эрхийнх нь хувьд өчүүхэн ч нэлээд ажил амжуулах багагүй хугацаа юм. Х.Баттулга Ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд сонгуулийн үеэр ярьж байсан 60 тэрбумын асуудлыг хөндсөн. Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарыг дуудаж ирүүлээд сүртэй гэгч нь эхэлж байлаа. Харин сар […]

.jpg
updown2017-09-06 12:451min0
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн форумд оролцож байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  (2017.09.06) Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцлаа. ОХУ-ын хувьд Владивосток хотод Дорнын эдийн засгийн форумыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тус бүс нутагт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор форумыг зохион байгуулж гадаадын бизнесмэнүүд болон төр, засгийн тэргүүнүүдийг урьж […]

battulga-5.jpg
updown2017-08-22 12:181min0
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж орон тооны бус зөвлөхүүдийг томилов. Үүнд, Чулуунбаатарын Чулуунцэцэгийг Багшийн хөгжлийн асуудал хариуцсан, Очирбатын Амгаланбаатарыг Гааль, татварын асуудал хариуцсан, Чулуунбаатарын Ганбатыг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан, Самбуудоржийн Пүрэвсүрэнг Хүмүүнлэгийн асуудал хариуцсан, Цогтжаргалын Ууганбаярыг Гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан, Шагдарын Батцэцэгийг Ядуурал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан, Лувсангийн Эрдэнэчимэгийг Эм, хүнсний бүтээгдэхүүний […]

batbayr.jpg
updown2017-07-26 06:251min1
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгов. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин […]

.jpg
updown2017-07-26 04:361min0
Энэтхэг Хятадын харилцаа таагүй байгаа энэ  үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анхны гадаад айлчлалаа Энэтхэгээс эхлүүлж магадгүй гэж тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Энэтхэгийн  Ерөнхий сайд 2015 онд Монголд айлчилж байсан бөгөөд Монгол Улсын  Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор тодорхой болсны дараахан Ерөнхийлөгч Х.Баттулгад урилга илгээсэн байна. Энэ нь Хятадаас эдийн засгийн хараат болохыг эсэргүүцдэг Монголын […]

-1.jpg
updown2017-07-24 14:161min10
“Өргүй Монгол сонгогч” ард түмний хөдөлгөөн  Ерөнхийлөгч Х.Баттулгыг  хэлсэн үгэндээ эзэн болж ард түмний өрийг тэглэх амлалтандаа хүрэхийг шаардаж өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус хөдөлгөөний зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нарт шаардлага хүргүүлхээр болсон байна. Тэд шаардлагын хариуг ирэх сарын 1-ний өдөр өгөхгүй бол  хатуу тэмцэнэ  гэдгээ илэрхийлэв.  Энэ үеэр тус хөдөлгөөн Ерөнхийлөгч Х.Баттулгад […]

-лам-1.jpg
updown2017-07-18 13:101min2
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баяр хүргэж захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа, Бурханы шашинд нигүүлсэхүй,  хүч үл хэрэглэх зарчим зэрэг хүний суурь үнэт зүйлсийг онцлон анхаарахын хамт хувь хүний итгэл үнэмшлийг хөндөхгүйгээр хүн төрөлхтнийг удирдан залж, хүн төрөлхтөнд тусаа өгөх агуу их боломжийг агуулдагийн адил Ерөнхийлөгч эдгээр үнэт зүйлсийг […]

Battulga-19.jpg
updown2017-07-17 09:461min1
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөсөн өдрөө анхны зарлигаа гаргаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар АН-ын дарга асан З.Энхболдыг томилсон юм. Наадмын амралт дуусаж ажил цуглахаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдож ажилдаа орох юм. Шинэ Ерөнхийлөгчид хэн зөвлөх вэ гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, БНХАУ-д […]