У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Женко хоёр яаманд эзэнд сууна…

МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт (2017.09.25) хуралдана. Намын дарга болон Шинэ Ерөнхий сайдыг тодруулах энэ хурлын өмнөх буюу маргааш (2017.09.24) тус намын Удирдах зөвлөлийн хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн асуудлаар хэлэлцэх гэж байгаа. Мөн энэ өдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж магадгүй тухай мэдээлэл түгж буй. Засгийн газраа унагаасан МАН-аас олон нийт улс төрд амь бөхтэй зууралдаж, нам дамжсан бүлэглэлүүдийг “байранд нь аваачаад тавьчих” чадвартай, олигархуудын нөлөөнөөс хол хөндий байж чадах шинэ Ерөнхий сайдыг хүлээж байгаа. Гэвч энэ нь иргэдийн хувьд хоосон хүлээлт, горьдлого төдий зүйл болж өнгөрөх бололтой.

МАН-ын шийдвэр гаргах түвшинд болон фракциуд дунд намын дарга болон Ерөнхий сайдаар хэнийг томилох вэ гэсэн асуудал олон удаа хөндөгдөж, энэ тэнд уулзалтууд болсоор байна. Хэвлэлүүд энэ тухай мэдээлсээр байгаа. Олон удаагийн нууцлаг уулзалтуудын дараа МАН-ын томчууд намын дарга болон Ерөнхий сайдаар хэнийг томилох талаар тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Шагнал уу, шийтгэл үү?

Энэ мэдээллээр бол МАН намын даргаа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд, Ерөнхий сайдаа У.Хүрэлсүхэд, Нийслэлийн ИТХ-ыг М.Энхболдод өгч байгаа аж. Ө.Энхтүвшин МАН-ын даргаар ажиллаж байх 2013 онд тус нам Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, энэ оны намар өвлийн заагт хуралдсан намын Бага хурлын үеэр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байв. Гэсэн ч МАН энэ удаа Төрийн тэргүүний сонгуулийн ялагдалд хариуцлага тооцон шилжүүлэх гэж байгаа намын даргын суудлаа ердөө дөрөвхөн жилийн өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг удирдаж оролцоод ялагдсан, хариуцлагаа албан тушаалаасаа огцорч хүлээсэн Ө.Энхтүвшинд дахин шилжүүлэхээр болж байгаа бололтой. Үүнийг тэгээд шагнал гэх үү, шийтгэл гэх үү.

Ө.Энхтүвшин намын байр суурь, улс орны эрх ашгийг үе үе хөнддөг. Гэхдээ даргаар нь ажиллаж байхдаа МАН-ыг шинэчлэх асуудлаар бараг юу ч хийгээгүй. Хожим намынхаа удирдлагуудад:

-Монгол Ардын Нам боловсон хүчний нөөцийн бүртгэл судалгаа гаргахгүй байгаагаас цус ойртох шахсан 200 орчим хүний хүрээнд л бүх томилгоо эргэлддэг боллоо. Сүүлийн үед манай дарга нар бүлгэрхэх хандлагатай болж хат суугаагүй, үзэл ба үнэт зүйлсийнх нь чиг тогтоогүй, томилогдож очсон салбарынхаа талаар мэдлэг муутай, албан тушаалын хойноос улайран хөөцөлдөгч хүмүүсээр нам, улсын хариуцлагатай албыг бүрдүүлж улмаар тэдний өнцөгөөр нийгмийг хардаг, өгсөн мэдээллийнх нь хүрээн дотор л сэтгэж, шийдвэр гаргадаг болсон зохисгүй байдлыг даруй таслан зогсоох ёстой.

МАН 2014 оны арванхоёрдугаар сард АН-тай хамтарсан Засгийн газарт орохдоо сайд нараа ядаж ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн болон бүс нутгийн төлөөлөл гэсэн зарчмуудыг харгалзаж үзээгүй. Бүр сонирхолтой нь, энэ 6-гийн 4 нь Зүүний хүчний холбооноос тодруулсан байгаа. Манай нам хичнээн ядарсан ч одоогийн АН шиг албан тушаалын төлөөх олон фракцийн зөрчилд туйлдсан хүчин болж доройтохгүй гэдэг байр суурийг би хатуу баримталдаг бөгөөд, цаашдаа ч энэ шугам дээрээ тууштай зогсох болно. Манай намын асуудал тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордны зүүн, баруун жигүүрийн II, III давхрын 2 өрөөнд шийдэгддэг болж байгаа юм байна. Хэлэх ч үг алга! хэмээн ил далд үг дайн бухимдлаа илгээж ирсэн нэгэн. Харин Ө.Энхтүвшингийн ярьж хөнддөг сэдэвт дурдагдаж буй Зүүний хүчний холбоо бол У.Хүрэлсүхийн “хувийн өмч” юм.

Зам тээврийн яамыг сумогийн аварга Дагвадоржид өгөх гэнэ

У.Хүрэлсүхийн тухайд Ерөнхий сайд болохын туйлын хүсэл тээж яваа нэгэн. Тиймдээ ч малгайд нь багтаж явсан Засгийн газраа огцруулсан “гавьяа”-тайгаар намын Бага хуралд суух гэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампант ажлын үеэр намаасаа урван, сөрөг хүчнээс нэр дэвшсэн Х.Баттулгыг дэмжин ажиллаж, намын дарга, Ерөнхий сайд болохын тулд өөрийгөө тагнаж, оны хамгийн дуулиантай тэнэг адал явдлыг нэгээр нэмчихээд сууж байгаа У.Хүрэлсүх энэ удаа Ерөнхий сайд болох тохироогоо хийчихсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад зүтгүүлж байгаа Женко ч МАН-ын дараагийн Засгийн газраас бялуутайгаа үлдэх тохироо бас хийгдсэн сурагтай. Женко шинэ Засгийн газраас хоёр яам авах бөгөөд ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг найруулагч Б.Баатарын дүү УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд, Зам тээврийг яамыг сумогийн аварга Дагвадоржид өгөх гэнэ. Мэдээж хэрэг Дагваа аварга сайд болоод очно гэж байхгүй. Энэ яамны сайдаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарыг томилох тохироо хийгдсэн талаар МАН-ын эх сурвалжууд ярьж эхэллээ. Зам тээврийн яам бол жаахан хошигнож хэлэхэд Женкогийн олон жил “эргүүлдэж” байгаа бараг түүний “сүнс хоргодсон” газар гэдгийг монголчууд сайн мэднэ. Харин хүчний байгууллагыг Н.Алтанхуяг, Ц.Нямдорж тэргүүтэй УВС нам атгах гэнэ.

Ийнхүү ирэх аравдугаар сараас МАН-д энэ намынхан ч биш, У.Хүрэлсүх болон Зүүний хүчнийхэн ч биш Женко засаглах бололтой. У.Хүрэлсүх болон түүний Зүүний хүчний холбоонд тийм ч таатай ханддаггүй намын дарга Ө.Энхтүвшин харин бэлэг тэмдэг төдий зүйл болж хувирна. Ийм цаг ирэхэд МАН-ынхан мянга “манай нам” гэж цээжээ дэлдээд ч хэрэггүй. Ерөнхийдөө энэ нам ясаа бариулж, мөхөл рүүгээ ойртох нь бололтой.

М.СУГАР

 

11 thoughts on “У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж, Женко хоёр яаманд эзэнд сууна…

  1. Ankhaa... 2017-09-23 15:04 at 15:04

    Иймэрхүү утсан хүүхэлдэйнүүд Монголын төрд байгаад байгаа учираас Ми тэргүүтэй хужаа нар эх орныг минь сүйдлэж байгаа ш дээ. Энэ Ми овогтынхон их л нүгэл хийж байна даа. Хойд насандаа ядаж үйлээ үүрэх байлгүй дээ.

    Хариулах
  2. Хонгор* 2017-09-23 15:25 at 15:25

    Ми Энхболд гэж энэ нөхөр Монголын төрөөс минь зайлж өгөхгүйнээ. Ээжийнхээ талаар Эрдэнэбаттай садан төрөл болдог юм гэсэн. Угаасаа урд зүгийн гаралтай хүмүүс яаж Монголыг минь сайн сайхан болгьё гэж бодох вээ дээ. Монголын төрд хоноцын сэтгэлээр хандаж ирсэн энэ мэт нөхдүүдийг болдог бол бушуухан зайлууха юмсан

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-25 12:57 at 12:57

      Сөүлийг Өнөрөө бас үеэл нь биз дээ. Эхийн талынх нь учраас илэрхий Хятад царайтай юм шиг байгаан

      Хариулах
  3. Магнай* 2017-09-23 15:26 at 15:26

    Энэ эрлийз ах дүүс нээрээ эх орноор минь үнэндээ л наадаж байна даа. Монгол хүний заяа хийморь гэж байдаг бол одоо л энэ мэтийн мөнгө албан тушаалд нүд нь сохорсон луйварчдын зайлуулах цаг нь юмсан.

    Хариулах
  4. зочин. 2017-09-23 15:38 at 15:38

    МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна

    Хариулах
    1. Ч 2017-09-23 16:01 at 16:01

      ЯЛАГЧДЫН ЯЛАЛТЫН ШАГНАЛЫГ ЯЛАГДСАН ТАЛЫН ДАЙСНУУД НЬ ЭДЛЭХ ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙГААГ ХАРАХАД ЭНЭ МАН НАМД ИЧИХ БУЛЧИХРАЙ ГЭГЧ ЮМ ҮГҮЙ ЮМ БАЙНА.ЭХ ЭЦГЭЭ Ч АЛЖ ХУЖААГЫН БӨГСИЙГ Ч ДОЛООГООД ГҮЙЖ ЭХ ОРНОО Ч ЗАРАХАД БЭЛЭН НОВШНУУД ИХ БАЙХ ШИГ БАЙНА ШҮҮ. ЯАНА ДАА ЭНЭ МАН-ЫГ ТӨРӨӨС ЦЭВЭРЛЭХСЭН.ЭХ ОРНОО АВРАХСАН.

      Хариулах
  5. Г. Батнасан 2017-09-23 15:39 at 15:39

    оффшорын эсрэг үнэн ялсан тэмцэж чадсан шудраг эрчүүдээс ЗГ толгойлуулж шинэчлэх хэрэгтэй. Миний бодлоор Хүрэлсүхийг сонгоод 2021 онд нь Нямдоржийг өрсөлдүүлэх хэрэгтэй эртнээс нүхээ ухая

    Хариулах
  6. zochin) 2017-09-23 15:39 at 15:39

    MAH bol luivarchid erliiz hurliizuudiin bh ystoi gazar bish, ono ertnii tuuht namiig luuvirchdaas tsewerleh bolson.

    Хариулах
  7. иргэн) 2017-09-23 15:43 at 15:43

    Төрийн шийдвэр түмэн олны амьдралтай нягт уялддаг жижигхэн монгол улсын маань ирээдүй МАН-ы удирдах засагтай шууд холбогдоно. Засгийг хэн удирдах вэ? гэдгээс монгол улсын хувь заяа хамаарана.

    Хариулах
  8. ard 2017-09-23 15:51 at 15:51

    HVRELSVHIIG DEMJINEE

    Хариулах
  9. З 2017-09-23 15:54 at 15:54

    ҮҮНИЙГ БИЧИГЧ НЬ ЯАСАН Ч ИХ АЛДААТАЙ МУУХАЙ БИЧДЭГ АМЬТАН БЭ? ЭНЭ НӨХӨР НӨГӨӨ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ ШОРОНД ОРОХООС АЙЖ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ОРЖ НУУГДСАН НӨГӨӨ ХУЛГАЙЧ СУГАР МӨН ҮҮ??? ЭНЭ ХУЛГАЙЧЫГ ШОРОНД ОРУУЛАХ ТӨР ГАРЧ ИРТЭЛ ХҮЛЭЭХ БОЛНО ДОО.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн