Гэр хорооллын иргэдэд нийгэм, эдийн засгийн үйлчилгээнээс хүртэх, эрүүл тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 6/11 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/137 захирамжийн дагуу улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гахайн байрнаас хойших 1.4 км чулуун авто замын ажил хийгдэж байна.
Уг авто замын нөлөөлөлд нийт 40 нэгж талбарын 0.25 га талбай өртсөн бөгөөд иргэдтэй зөвшилцөн газрыг 100 хувь чөлөөлж дууслаа гэж Нийслэлийн газрын албанаас мэдээлэв.