Ерөнхийлөгч Батсүмбэрийг зорилоо2017-07-16 12:42Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 20 гаруй хүний хамт Төв аймгийн Батсүмбэр сумыг зорилоо. Улсын хэмжээнд гарч буй 22 түймрийн тав нь тус суманд гарч байна. Өнөөдрийн байдлаар нэг түймэр цурманд оруулжээ.CONTINUE READING
Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай утсаар ярьжээ2017-07-15 15:28Улсын хэмжээнд гарсан 10 түймрийг унтраахаар Онцгой байдлын 374 албан хаагч ажиллаж байгаа ч түймэр унтраахад хүндрэлтэй байгааг ОБЕГ мэдээлэв. Энэ асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай утсаар ярилцаж, ажлын явцын талаар мэдээлэл солилцжээ. Гал сөнөөгчдөд уулын оройд гарсан түймрийг унтраах техник шаардлагатай байгаа тул ой, хээрийн түймрийг унтраахад цаг алдаж байгаа аж. CONTINUE READING
Ерөнхийлөгч Х.Баттулгын томилгоо наадмын өдрүүдэд өөрчлөгдсөн үү2017-07-15 14:55Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажил цуглахаар зөвлөхүүдээ томилно. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөсөө хойш УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаар томилоод буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийг Гадаад бодлогын зөвлөхөөр томилох хувилбар наадмын өдрүүдэд өөрчлөгдсөн гэж хүмүүс ярьж эхэлжээ. Мөн БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр томилох сурагтай.CONTINUE READING
Ерөнхийлөгч Х.Баттулга Их тэнгэрийн аманд байрлахгүй2017-07-14 10:29Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Төрийн тусгай хамгаалалттай Их Тэнгэрийн аман дахь харшид амьдардаг. Энэ уламжлалыг Ерөнхийлөгч Х.Баттулга эвдэх бололтой. Тэрбээр Төв шуудангийн урд байрлах Ю.Цэдэнбал даргын байшинд амьдарч, Төрийн ордон ойрхон тул ажилдаа алхаж очиж байх шийдвэр гаргасан сурагтай.CONTINUE READING
Ерөнхийлөгч Х.Баттулга ба наадам гэрэл зургийн дуранд2017-07-13 12:08Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийн гэрэл зургуудыг хүргэж байна. Эх сурвалж: PRESIDENT.MNCONTINUE READING
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг2017-07-12 21:15Эрхэм хүндэт наадамчид аа, Эрхэм хүндэт зочид оо, Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна. Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань […]CONTINUE READING
Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо2017-07-12 15:37Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ. Энэ уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун,Дорнод аймгийн […]CONTINUE READING