Нийслэлд хүр эрвэйхээн нүүдэл ихэсчээ. Гэвч эрвээхэйн нүүдэл зөвхөн эхэлж байгаа бөгөөд есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна. Нүүдлийн оргил үе нь наймдугаар сарын дунд 10 хоног байх гэнэ. Үүнээс хойш байгалийн аясаар эрвээхэй өндгөө гаргаж, огт үзэгдэхгүй болох аж.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ хугацаанд модонд хөнөөл учруулахгүй, харин хүнд амьсгалын замын харшил үзүүлэх магадлалтай юм байна. Учир нь эрвээхэй өөрөө тоостой, пургисан юм гаргадаг гэнэ.