Швейцарийн Шаффхаузен хотод хөрөөгөөр зэвсэглэн этгээд халдлага үйлджээ. Гэмт этгээд “CSS” даатгалын компанид нэвтэрч, тус компанийн хоёр ажилтаныг хүнд гэмтээсэн байна. Хохирогчдын нэг нь хүнд шархдсан аж. Даатгалын компанийн мэдээлснээр гэмт этгээд нь тус компанийн үйлчлүүлэгч байсан гэнэ.
Халдлага даваа гаригийн өглөө орон нутгийн цагаар 10:40 цагийн орчимд болсон байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжлахаар Швейцарь, Германы цагдаагийн 100 гаруй албан хаагч оролцсоны дүнд хэрэг болсон газраас 60 орчим км-ын зайд байрлах Тальвиль хотоос баривчилжээ. Эдүгээ 50 настай Франц Врусис гэгч нь ойд амьдардаг байсан аж.