Замын цагдаагийн албаны жижүүрийн шуурхай утсанд өчигдөр 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдэж гурван хүн амиа алдсан хэрэг гарчээ.
Сэлэнгэ аймгийн Сант сумын нэгдүгээр багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн замд А жолоочтой Hyundai Sоnata-6 автомашин нь Toyota Prius-20 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын гурван хүний амь нас хохирсон байна.
Иймд Замын цагдаагийн алба орон нутагт иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлэн, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.
Улаанбаатар хотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 иргэнийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.