20260507-210020-file.jpeg

2026-05-07 21:00
УИХ-ын чуулганаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль батлагдсантай холбогдуулан амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олгох асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээний тоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх юм.

20260507-160055-file.jpeg

2026-05-07 16:00
ХЭҮК-ын шалгалтаар шүүх шинжилгээний байгууллагуудын орон нутгийн нөхцөл байдал муу, цогцос хадгалах зориулалтын өрөө байхгүйгээс ахуйн хөргүүр ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

20260507-140038-file.jpeg

2026-05-07 14:00
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан нэг этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, Монгол Улсад авчирсан бөгөөд бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан хэрэгт шалгаж байна.

20260507-110032-file.jpeg

2026-05-07 11:00
Засгийн газар НӨАТ-ын 5 хувийн буцаан олголтыг хүчингүй болгож, одоогийн 2 хувийн буцаан олголтыг сэргээх хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Энэ нь төсвийн эх үүсвэрийн хүндрэлтэй холбоотой юм.