“Задлаагүй захиа” кино California Indie Film Festival наадмын шилдгээр шалгарлаа
2026-05-07 18:001min

“Задлаагүй захиа” кино АНУ-ын California Indie Film Festival наадамд шилдэг кино төрөлд тэргүүн байр эзэлж, хүний амьдралын гүн утга агуулгаар олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Хөдөлмөрийн баатар, АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” зохиолоос сэдэвлэсэн “Задлаагүй захиа” кино АНУ-ын Калифорниа мужид зохион байгуулагддаг “California Indie Film Festival”-ийн шилдэг кино төрөлд тэргүүн байр эзэллээ.
Энэхүү кино нь хүний амьдралын эргэлт, харилцаа болон сэтгэл зүйн гүн гүнзгий утга агуулгыг харуулснаар олон улсын шүүгчдийн анхаарлыг татаж, өндөр үнэлгээ авсан байна.
“Задлаагүй захиа” нь “Аранжин” пикчерсийн бүтээл бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр, зохиолчоор С.Баатарцогт, продюсер, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох, зургийн найруулагчаар Г.Гүенбаатар нар ажилласан юм.
