Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас Монголд албадан авчирлаа

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан нэг этгээдийг Бүгд Найрамдах Солонгос Улсаас албадан гаргуулж, 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсад авчирсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
Тус этгээд нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан бага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож, садар самуун сурталчилж, бэлгийн харилцаанд орохыг санал болгосон хэрэгт холбогдон шалгагдаж байсан юм.
Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам болон Солонгос Улсын Интерполтой хамтран зохион байгуулжээ.
Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, шилжүүлэх, албадан авчрах ажиллагааг тасралтгүй явуулж байгаа бөгөөд гадаад улсад оргон зайлсан иргэдийг сайн дураар Монгол Улсад ирж цагдаа, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг уриалж байна.
