Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан болгожээ

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Нармандахын Мөнхнасан нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрх, боловсрол, эмзэг бүлгийн дэмжлэг, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон сайн үйлсийн ажил санаачлан хэрэгжүүлдэг.
Тэрбээр энэ удаад Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгосон байна.
Энэхүү сургууль нь шинжлэх ухааны болон уламжлалт Буддын гүн ухааны мэдлэг, чадварыг зааж сургадаг бөгөөд одоог хүртэл өөрийн гэсэн байргүй байсан ч сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар иржээ.
Шинэ байр нь Буддын гүн ухааныг ерөнхий эрдмийн хичээлтэй хослуулан суралцаж буй лам хүүхдүүдэд орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг авах боломжийг олгож байна.
Ийнхүү боловсролын салбарт шинэ өнгө төрх, шинэ гарц нээж, хөгжлийн шинэ түүхийг эхлүүлсэн бөгөөд бяцхан сурагчид урам зоригтойгоор суралцан, эрдэм ухаан, ёс суртахуун, гэгээн үйлсээрээ Монгол болон дэлхийн буддизмд хувь нэмрээ оруулахыг зорьж байна гэж тэрбээр сошиал хуудсандаа тэмдэглэжээ.
