20260319-130024-file.jpeg

2026-03-19 13:00
2026 оны хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоногийг орон нутагт гуравдугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд, нийслэлд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Үндсэн зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг олгох явдал юм.

20260319-113026-file.jpeg

2026-03-19 11:30
“Pop Mart” компани болон “Sony Pictures” хамтран алдарт Лабубу хүүхэлдэйг сэдэвлэсэн киног бүтээж байгаа бөгөөд уг төсөл хөгжүүлэлтийн эхэн шатанд байна. Лабубу хүүхэлдэй дэлхий дахинд трэнд болж, компани нь зах зээлийн үнэлгээгээ нэмэгдүүлжээ.

20260319-083016-file.jpeg

2026-03-19 08:30
"Spice Girls" хамтлаг 30 жилийн ойн аялан тоглолтоо цуцалсан талаар мэдээлэл гарлаа. Гишүүд дахин нэгдэх талаар тодорхой шийдвэр гараагүй бөгөөд ирээдүйд боломж гарвал эргэн нэгдэх магадлалтай гэжээ.

20260318-213027-file.jpeg

2026-03-18 21:30
Нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан 99 үл хөдлөх хөрөнгийн 62-ыг худалдан борлуулж, үлдсэн 11 хөрөнгийг шууд худалдаалж байна. Цаашид дуудлагын худалдаа зохион байгуулах юм.

20260318-203049-file.jpeg

2026-03-18 20:30
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, олон эх үүсвэртэй тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

20260318-190036-file.jpeg

2026-03-18 19:00
1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын ардын журамт цэргүүд Хиагтыг гамин цэргээс чөлөөлж, энэ тухай анхны цахилгаан мэдээг МОНТА агентлаг дамжуулсан нь Монгол Улсаас гадаад улсад илгээсэн анхны мэдээлэл байв.