Нийгмийн даатгалын сангийн 39 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авч, заримыг нь борлуулжээ

Капитал банк ХХК-д байсан банкны эрх хүлээн авагч болон Чингис хаан банк ХХК-аас нэхэмжилсэн нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт нийт 39.0 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 99 үл хөдлөх хөрөнгийг тооцон шилжүүлэн авсан байна. Үүнээс 12 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ.
Худалдан борлуулагдаагүй үлдсэн 37 ширхэг үл хөдлөх хөрөнгөнөөс шууд худалдан борлуулах боломжтой 11 үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг нээлттэйгээр олон нийтэд танилцуулж байна.
Шууд худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138, 8076-0777 утсаар лавлах боломжтой.
Цаашид бусад үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор нээлттэй дуудлагын худалдааг зохион байгуулах бөгөөд үүний талаарх мэдээллийг нийгмийн даатгалын байгууллагын цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүргэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийгмийн даатгалын ерөнхий газар
