Онцгой байдлын алба хаагчдад аварсан хүний тоогоор мөнгөн урамшуулал олгоно

Шадар сайд болон Сангийн сайд нар 2026 оны 3 дугаар сарын 18-нд 68/А62 дугаар тушаалыг гаргалаа.
Тушаал нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Шинэчилсэн журмын дагуу аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан алба хаагчдад аварсан хүний тоогоор 85 хувийн мөнгөн урамшуулал олгоно.
Мөн буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд 105 хувийн, агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд 44 хувийн мөнгөн урамшуулал олгохоор заажээ.
Гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд 15 хувийн урамшуулал олгохоор тусгасан байна.
