20260320-070026-file.jpeg

2026-03-20 07:00
2026 оноос эхлэн Монгол болон бусад 50 орны иргэд АНУ-ын аяллын виз мэдүүлэхдээ $15,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно. Барьцааны хэмжээ визийн ярилцлагаар тогтоогдох бөгөөд хугацаандаа буцсан тохиолдолд буцаан олгоно.

20260319-193036-file.jpeg

2026-03-19 19:30
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундажтай харьцуулахад хоёр дахин хурдан явагдаж, өндөр уулын бүсийн экосистемд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа.

20260319-183033-file.jpeg

2026-03-19 18:30
"Оюу толгой" ХХК 2025 онд Монгол Улсын төсвийн татварын орлогын 9 хувийг бүрдүүлсэн 2.34 их наяд төгрөгийн татвар, хураамж, төлбөр төлсөн байна. Үйлдвэрлэл, худалдан авалт, цалин зэрэгт нийт 8.4 их наяд төгрөг зарцуулжээ.

20260319-173023-file.jpeg

2026-03-19 17:30
Нийслэлд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, зөвшөөрөлгүй гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг буулгаж, стандартыг хангуулах ажлыг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээ нь жишиг гудамж бий болгох зорилготой юм.

20260319-150037-file.jpeg

2026-03-19 15:00
Хууль зүй, дотоод хэргийн сайд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. Төсөлд бодисын ангилал, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох зохицуулалт багтсан байна.