Монголын тулам булаалдах баг Унгарыг 10:0-ээр илүүрхэв
2026-03-19 20:301min

Казахстаны Туркестан хотод болсон тулам булаалдах ДАШТ-д Монголын баг Унгарын багийг 10:0-ээр яллаа. Тэмцээнд есөн улсын 100 орчим тамирчин оролцож байна.
Нүүдэлчдийн наадгай тулам булаалдах Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ жил Казахстаны Туркестан хотод нээлтээ хийлээ. Тэмцээн хэсэг завсарласны дараа дахин зохион байгуулагдаж байгаа бөгөөд есөн улсын 100 орчим тамирчин оролцож байна.
Монголын шигшээ баг есөн тамирчнаас бүрдсэн бөгөөд хэсгийн эхний тоглолтод Унгарын багийг 10:0-ээр ялсан байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тамирчид моринд дасах хугацаа шаардлагатай байсан ч Монголын баг ур чадвар, туршлагаараа давамгайлжээ.
Тэмцээний нийт шагналын сан нь 30 сая казахстан тэнгэ буюу ойролцоогоор 80 сая төгрөг байна. Хагас шигшээ тоглолт энэ сарын 20-нд, шигшээ тоглолт 21-нд болохоор товлогджээ.
