2026 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэмжийн олголтын хуваарь

2026 оны гуравдугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтын хуваарийг танилцуулж байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг 12, 25-ны өдрүүдэд олгоно.
Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг мөн 12, 25-нд олгох юм.
Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ 25-ны өдөр олгогдоно.
Хүүхдийн мөнгөн тэтгэмж, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг 19-нд олгох хуваарьтай байна.
Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж болон насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 25-ны өдөр олгоно.
Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 12-ны өдөр олгох юм.
