20260225-170102-file.jpeg

2026-02-25 17:01
Гаалийн ерөнхий газар 2026 оны эхний хагас жилд гаалийн албан татвар буцаан авах хүсэлтийг 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны хооронд хүлээн авна. Хүсэлт гаргахдаа тодорхой шаардлагыг хангасан байх ёстой.

20260225-150151-file.jpeg

2026-02-25 15:01
Засгийн газрын хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт оруулах, малчдад газар эзэмшүүлэх, авто зам өргөтгөх, усан доорх соёлын өвийг хамгаалах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

20260225-140113-file.jpeg

2026-02-25 14:01
“Милан Кортина 2026” өвлийн паралимпын наадамд Монгол Улсаас цанын төрөлд дөрвөн тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэдгээр тамирчид пара гүйлтийн, суугаа цанын спринт болон пара уулын цанын төрлүүдэд өрсөлдөх юм.

20260225-120038-file.jpeg

2026-02-25 12:00
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд хууль бусаар хүрэн баавгай агнасан хэрэг цагдаагийн байгууллагаар илрүүлэгдэж, холбогдох хуулийн дагуу хохирлыг төлүүлэх, хариуцлага хүлээлгэх ажиллагаа явагдаж байна.

20260225-113029-file.jpeg

2026-02-25 11:30
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвт тодотгол хийж, орлогыг 5.4 их наяд төгрөг болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гэсэн хэдий ч зарлага 6-6.5 их наяд төгрөгт хүрч, алдагдал үүсэх эрсдэлтэй байна.

20260225-100025-file.jpeg

2026-02-25 10:00
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүх 2026 оны 01 сарын 23-нд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэн зорчих эрх хязгаарлах болон торгох ял оноосон байна.

c6fb59cb26045ad4d9bbd60865eb9d76.jpg

2026-02-25 08:30
Цаг уурын шинжилгээний газраас энэ сарын 25-28-ны хооронд ихэнх нутгаар цас орж, салхи шуурах төлөвтэй байгааг мэдээллээ. Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна.