Цаг уурын байгууллагаас 25-28-ны өдрүүдэд цас орж, салхи шуурахыг анхааруулжээ

2026-02-25 08:301min
c6fb59cb26045ad4d9bbd60865eb9d76
Цаг уурын шинжилгээний газраас энэ сарын 25-28-ны хооронд ихэнх нутгаар цас орж, салхи шуурах төлөвтэй байгааг мэдээллээ. Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Цаг уурын шинжилгээний газраас мэдээлснээр, энэ сарын 25-28-ны хооронд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй байх төлөвтэй байна. 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэх юм.

26-нд уулархаг нутгуудаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 27-нд Хэнтийн уулархаг нутаг болон зүүн бүсийн зарим голын хөндийгөөр цас орж, 28-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар цас үргэлжлэн орно.

Говь, тал хээрийн нутгаар салхи үе үе ширүүсч, зарим газраар шороон шуурга шуурахыг анхааруулжээ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө эрс хүйтэрч, өдөртөө жавартай байх төлөвтэй байна.

Нийслэл орчимд маргаашнаас цас орж, салхи ширүүсэх бөгөөд 26-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. 27, 28-нд хур тунадас багасах ч хүйтэн хэвээр үргэлжлэх юм.

Мэргэжлийн байгууллагаас иргэд, жолооч нарт цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.