Оюу Толгой ХХК-д хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагааны зөвшөөрлийн гэрчилгээ олголоо

2026-02-25 07:001min
20260225-070026-file.jpeg
Оюу Толгой ХХК-д хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд зориулсан зөвшөөрлийн гэрчилгээг Иргэний нисэхийн ерөнхий газраас олгож, холбогдох хяналт шалгалтыг амжилттай зохион байгууллаа.

Оюу Толгой ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу ИНД-102 “Хүнгүй агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхлэгчийн гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу холбогдох хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь уурхайн талбарт байрлах тус компанийн Удирдлагатай тоног төхөөрөмжийн нэгжийн баримт бичиг, үйл ажиллагаанд газар дээрх үзлэг шалгалт хийсэн байна.

Мөн DJI FlyCart 30 маягийн алсын зайн хүндийг өргөгч, харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах Autel EvoMax 2 Security (RPAS 027) маягийн хүнгүй агаарын хөлгийн өдөр, шөнийн үзүүлэх нислэгүүдэд хяналт тавьж, нислэгийн аюулгүй ажиллагаа, үйл ажиллагааны бэлэн байдлыг үнэлэв.

Хяналт шалгалтын үр дүнд НТ-43/25 дугаартай Байцаагчийн нэгдсэн тайланг гаргаж, холбогдох шаардлагыг хангасан гэж үзэн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын ХАХ-02 дугаартай Зөвшөөрлийн гэрчилгээг олголоо.

Иргэний нисэхийн ерөнхий газар нь цаашид хүнгүй агаарын хөлгийн үйл ажиллагаанд тавих хяналт, зохицуулалтыг олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллах болно.