Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүх шүүгдэгчдэд ял оноожээ

2026-02-25 10:001min
20260225-100025-file.jpeg
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүх 2026 оны 01 сарын 23-нд Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хэлэлцэн зорчих эрх хязгаарлах болон торгох ял оноосон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Алтан-Очир, Б.Амарсайхан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хурлаар нэр бүхий шүүгдэгчдэд зорчих эрх хязгаарлах болон торгох ял шийтгэх шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулдаг.

Талууд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар хэргийн оролцогчдод шүүхийн шийдвэрийг бичиг хэлбэрээр гардуулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгааг албан ёсоор мэдэгдлээ.