Сар шинийн өдрүүдэд нийслэлийн иргэдийг ая тухтай, түгжрэл багатай шинэлүүлэх зорилготой “Хашаагаа нээе” санаачилга бодит үр дүнгээ өгч, төрийн болон хувийн хэвшлийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаа, талбайгаа нээжээ. Энэхүү ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах, иргэдийг саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд […]