Их Британид донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны хүүхэд төржээ

2026-02-24 20:001min
20260224-200053-file.jpeg
Их Британи улсад нас барсан донороос умай шилжүүлэн суулгасан анхны хүүхэд эсэн мэнд мэндэлсэн тухай мэдээлэл гарлаа. Умай шилжүүлэн суулгах хагалгааг 2024 онд хийсэн бөгөөд одоогоор гурван эмэгтэйд амжилттай хагалгаа хийгдсэн байна.

Их Британи улсад донороос шилжүүлэн суулгасан умайд бойжсон анхны хүүхэд эсэн мэнд мэндэлжээ. Хүү Хюго 2025 оны зул сарын баярын өмнөхөн баруун Лондон дахь “Queen Charlotte’s and Chelsea” эмнэлэгт 3.1 кг жинтэй төрсөн бөгөөд өнөөдөр 10 долоо хоногтой байна.

Хюго хүүгийн ээж Грэйс Белл нь “MRKH” хам шинжтэй бөгөөд энэ өвчний улмаас төрөлхийн умайгүй, сарын тэмдэг ирдэггүй боловч хэвийн өндгөвчтэй эмэгтэй юм. Белл болон түүний нөхөр Стив Повелл нар умай шилжүүлэн суулгах эсвэл тээгч эх хөлслөх замаар үр хүүхэдтэй болох боломжтой байсан бөгөөд умай шилжүүлэн суулгах хагалгааг 2024 оны зургадугаар сард Оксфордын “The Churchill” эмнэлэгт 10 цаг үргэлжилж хийжээ.

Хагалгааны дараа Белл, Повелл нар Лондонгийн “The Lister” үр шилжүүлэн суулгах эмнэлэгт хандсан байна. Их Британи улсад нас барсан донороос умай шилжүүлэн суулгах хагалгааг одоогоор 10 эмэгтэйд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс гурван эмэгтэйд амжилттай хагалгаа хийгдэж, нэг хүүхэд эсэн мэнд төрсөн байна.

Өмнө нь 2025 оны эхээр тус улсад шилжүүлэн суулгасан умайд бойжсон хүүхэд төрсөн боловч энэ нь амьд донороос умай шилжүүлэн суулгасан тохиолдол байсан юм.