Гадаадын зургаан төрийн бус байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болголоо

Гадаадын иргэн, харьяатын газрынхан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна.
“Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу зургаан байгууллагын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Үүнд БНСУ-д төвтэй “Рафаэл интернэйшнл”, “Ивээлт гараг”, “Байгаль орчны мониторингийн үндэсний төв”, БНЧУ-д төвтэй “Caritas Czech Republic”, АНУ-д төвтэй “Ла Миссион дэ Жуа”, ОХУ-д төвтэй “Силквей Ралли” зэрэг байгууллагууд багтаж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын 70 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна.
