20251104-133212-file.jpeg

2025-11-04 13:32
“Шинэ тэнгэр, газар” шашны урсгалд элссэн нэгэн гэр бүлийн гишүүд ээжийнхээ амь насаа алдсан талаарх мэдээллээ олон нийтэд хүргэлээ. Гэр бүлийн том хүү Г.Батбямба хэлэхдээ, ээж нь 2024 оны нэгдүгээр сараас уг сүмд орж, эхэндээ сэтгэл зүйн болон хувь хүний хөгжлийн сургалт гэж ойлгож явсан ч сүүлдээ сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн гэжээ. Г.Батбямба […]

20251104-123634-file.jpeg

2025-11-04 12:36
2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 авто бензин байгаа бөгөөд үүнээс 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаж байна. Тодруулбал, Сүхбаатар өртөөнд таван вагон (Толгойт өртөө рүү буулгах зориулалттай), Дархан-1 өртөөнд таван вагон, Дархан-2 өртөөнд хоёр вагон, Рашаант өртөөнд найман вагон, Толгойт өртөөнд 12 вагон, Улаанбаатар өртөөнд 19 […]

20251104-113133-file.jpeg

2025-11-04 11:31
Францын нийслэл Парис хотод өчигдөр эхэлсэн жүдо бөхийн мастерс буюу ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг өндөр амжилт үзүүлж байна. Тус тэмцээнд 66 орны 2400 гаруй жүдоч оролцож байгаа бөгөөд эхний өдөр Монголын баг таван хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 14 дүгээр байрт жагсаж эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн M1 (30–34 нас) болон M2 (35–39 […]

20251104-100627-file.jpeg

2025-11-04 10:06
Автомашины зөрчилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн явган хүний зам, автобусны буудлын орчим автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон болон бусдын хөдөлгөөнд саад учруулсан автомашины зогсоолын зөрчлийг зургаар баталгаажуулан “102” аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэх боломж бүрдлээ. Мэдээлэл ирүүлсэн иргэдэд урамшуулал олгох бөгөөд торгуулийн дүнгийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авна. Жишээ […]

20251104-094817-file.jpeg

2025-11-04 10:03
УИХ-ын хуралдааны шинэ дэгийн дагуу “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-ийг “УИХ-ын гишүүдийн асуулгын цаг” болгон өөрчилсөн байна. Энэ мэтгэлцээний үеэр Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл танхимын сайдын хэвлэлд өгсөн ярилцлагууд харилцан адилгүй, салбарын дундаж цалингийн талаарх мэдээлэл зөрүүтэй байгааг шүүмжилжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дундаж цалин […]

20251104-094547-file.jpeg

2025-11-04 09:45
БНСУ-ын Гүми хотод зохион байгуулагдсан өсвөрийн хоккейн олон улсын тэмцээнд Монголын өсвөрийн баг өндөр амжилт үзүүллээ. Тэмцээний U12 насанд Монголын баг мөнгөн медаль хүртсэн бол зохион байгуулагч БНСУ-ын баг алтан медаль хүртсэн байна. Мөн U9 насны хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монголын баг БНСУ-ын “Twings” багийг 5:2-оор хожиж, хүрэл медалийн эзэн болсон байна. Тус тоглолтын […]

20251104-091549-file.jpeg

2025-11-04 09:15
Нийслэлийн зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвлийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн мэдээллээ. Цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт бага хэмжээний цас орохыг урьдчилан мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар зам талбайн үйлчлэгчид, цас цэвэрлэгээний бэлтгэл бүрэн хангагдсан байна. Өмнөх аравдугаар […]

20251104-084554-file.jpeg

2025-11-04 08:45
“Домог амилсан говь” үзэсгэлэн үзэгчдэд хүрч байна. Уг үзэсгэлэн нь говийн гайхамшигт байгаль, үлгэр домгийг уран зургийн хэлээр дахин амилуулан хүүрнэх зорилготой юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд дэлгэжээ. Тус үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл болон түүний хүү, МУЭ-ийн гишүүн, зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран […]

20251104-081555-file.jpeg

2025-11-04 08:15
Японы 20 настай уран гулгагч Монэ Чиба Канадын гранпри тэмцээнд анх удаа түрүүллээ. Тэрбээр дэлхийн аваргын хүрэл медальт, дөрвөн тивийн аварга бөгөөд өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг уран гулгалтын гранпри цувралын гурав дахь тойргийн тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 2-нд Канад улсад өндөрлүүлсэн юм. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монэ Чиба түрүүлж, АНУ-ын И. Лэвито […]

20251103-211705-file.jpeg

2025-11-03 21:17
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нийт 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн […]