Улсын хэмжээнд 92 вагон АИ-92 шатахуун байгаагаас 46 вагон буулгалтын өртөөнд байрлаж байна

2025-11-04 12:361min
20251104-123634-file.jpeg

2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 92 вагон АИ-92 авто бензин байгаа бөгөөд үүнээс 46 вагон нь буулгалтын өртөөнүүдэд байрлаж байна.

Тодруулбал, Сүхбаатар өртөөнд таван вагон (Толгойт өртөө рүү буулгах зориулалттай), Дархан-1 өртөөнд таван вагон, Дархан-2 өртөөнд хоёр вагон, Рашаант өртөөнд найман вагон, Толгойт өртөөнд 12 вагон, Улаанбаатар өртөөнд 19 вагон байна.

Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдөлж, буулгалтын өртөөнүүд рүү чиглэж буй 41 вагон замд байгаа бөгөөд үүнд Улаанбаатар өртөө рүү хоёр вагон, Толгойт өртөө рүү 39 вагон орж байна.

Үүнээс гадна Замын-Үүд өртөөнд 45 вагон цистерн АИ-92 төрлийн авто бензин орж ирсэн тухай Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.