С.Борхүүгийн ‘Домог амилсан говь’ үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдлээ

“Домог амилсан говь” үзэсгэлэн үзэгчдэд хүрч байна. Уг үзэсгэлэн нь говийн гайхамшигт байгаль, үлгэр домгийг уран зургийн хэлээр дахин амилуулан хүүрнэх зорилготой юм.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Борхүүгийн “Домог амилсан говь” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд дэлгэжээ. Тус үзэсгэлэнд С.Борхүү агсны 40 гаруй бүтээл болон түүний хүү, МУЭ-ийн гишүүн, зураач Б.Чулуунбаатарын 20 гаруй уран бүтээлүүд хамтран дэлгэгдсэн байна.
С.Борхүү агсан болон түүний хүү 20 гаруй жилийн турш судалбар зургийн аяллууд хийж, нутагтаа уран зураг, Монгол зургийн үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж, мөн Монголын анхны элсэн баримлын бүтээлүүдийг туурвиж байжээ.
1951 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн С.Борхүү нь аймаг, орон нутгийн урлагийн салбарт үнэт хувь нэмэр оруулсан зураач бөгөөд “Бидний бага нас”, “Миний сайхан ээж”, “Монголын үнэн”, “Фронтод өгөх бэлэг” зэрэг бүтээлүүдээрээ Монголын уран зурагт өөрийн мөрөө үлдээсэн байна.
“Домог амилсан говь” үзэсгэлэн нь говийн байгаль, ард түмний дүр төрх, уламжлал, үлгэр домгийг уран зургийн хэлээр дахин амилуулан үзэгчдэд хүргэх болно.
