20251105-111559-file.jpeg

2025-11-05 11:16
БНСУ-ын Ульсан хотод зохион байгуулагдсан уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 40 тамирчин оролцож, хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдсан юм. Монголын тамирчдаас үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медаль […]

20251105-103056-file.jpeg

2025-11-05 10:31
2025 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах болон шинээр сонгох асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хооронд тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн бусад холбогдох асуудлуудыг […]

20251105-093059-file.jpeg

2025-11-05 09:31
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны гол хэлэлцэх асуудлуудын дунд Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, (COP-17)-ын бэлтгэл ажлыг хангах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл багтаж байна. Мөн Монгол Улс, Итали Улсын Засгийн газар хоорондын […]

20251105-081103-file.jpeg

2025-11-05 08:11
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байх төлөвтэй байна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орж, бусад нутгаар цас орохгүй байна. Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай сэвэлзэж, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр […]

20251105-070118-file-1280x620.jpeg

2025-11-05 07:01
2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 00:35:46 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн төв нь Бугат сумын төвөөс зүүн урд зүгт 29 км, Төгрөг сумын төвөөс урд зүгт 59 км, Алтай сумын төвөөс хойд зүгт 83 км зайд байрлаж байгаа юм гэж ШУА-ийн Одон Орон […]

20251104-202654-file.jpeg

2025-11-04 20:26
Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна гэж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдлээ. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан ч өнөөдрийг хүртэл эзэмшигчид шаардлагыг биелүүлээгүй байна. Т.Даваадалайгийн хэлснээр, тус хэрэг 2012 онд Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн […]

20251104-191722-file.jpeg

2025-11-04 19:17
“The MongolZ” баг “Intel Extreme Masters Chengdu 2025” тэмцээний хоёр дахь тоглолтдоо Данийн “Astralis” багийн эсрэг 0:2 харьцаагаар хожигдож, А хэсгийн доод хүснэгт буюу Lower Bracket рүү шилжлээ. Тус тэмцээн Хятадын Чэнду хотод болж байгаа бөгөөд шагналын сан нь нийт нэг сая ам.доллар юм. Нийт 16 баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд “The MongolZ” […]

20251104-174842-file.jpeg

2025-11-04 17:48
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 7-нд АНУ-ын Флорида мужийн Тампа хотод Мексикийн боксчин Брэндон Бенитестэй хийхээр төлөвлөж байсан мэргэжлийн тулаанаа визийн асуудлаас шалтгаалан цуцлагдсан талаар өөрийн цахим хуудсаар мэдэгдлээ. Тулаан цуцлагдсан ч Э.Цэндбаатар шинэ өрсөлдөгчөө зарлаж, энэ сарын 21-ний Баасан гарагт Мексикийн боксчин Абрахам Монтаяатай тулалдах болсноо мэдэгдэв. Абрахам Монтояа 31 настай бөгөөд […]

20251104-164715-file.jpeg

2025-11-04 16:47
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 шинэ чиглэлийг нэмсэнээр иргэдийн дуудлага, мэдээлэлд очих хурд сайжирч, алба хаагчдын ажлын ачаалал буурсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт авто эргүүлийн чиглэлд 100 автомашин ажиллаж, иргэдийн дуудлага мэдээлэлд дунджаар 10-13 минутын дотор очиж, шийдвэрлэн ажиллаж байна. Авто эргүүлийн чиглэлд […]

20251104-151128-file.jpeg

2025-11-04 15:11
2025 оны арваннэгдүгээр сарын 2-нд БНХАУ-ын Бээжин хотод түүхэндээ хамгийн олон оролцогчтой буюу 4,700 хүн оролцсон марафоны тэмцээн болжээ. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Азийн Аварга Шалгаруулах Тэмцээний хүрэл медальт Б.Мөнхзаяа 2 цаг 29 минут 46 секундын амжилтаар долдугаар байр эзэлсэн байна. Энэ нь түүний энэ улирлын шилдэг амжилт болж байгаа юм. Марафоны түрүүг Этиопийн гүйгч […]