Нутгийн зарим хэсгээр цас орж, салхи ширүүснэ

2025-11-05 08:111min
20251105-081103-file.jpeg

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байх төлөвтэй байна. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орж, бусад нутгаар цас орохгүй байна.

Ихэнх нутгаар салхи баруун өмнөөс секундэд 5-10 метрийн хурдтай сэвэлзэж, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -14…-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус дулаан, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

УЛААНБААТАР хот орчимд багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байх төлөвтэй байна.

Тэрэлж орчимд багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө -12…-14 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Багануур орчимд багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-9 метр, шөнөдөө -13…-15 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.