Замын зөрчлийг мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийн урамшуулал олгоно

Автомашины зөрчилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн явган хүний зам, автобусны буудлын орчим автозамын нэгдүгээр эгнээг хааж зогссон болон бусдын хөдөлгөөнд саад учруулсан автомашины зогсоолын зөрчлийг зургаар баталгаажуулан “102” аппликэйшнээр Замын хөдөлгөөний удирдлагын төвд мэдээлэх боломж бүрдлээ.
Мэдээлэл ирүүлсэн иргэдэд урамшуулал олгох бөгөөд торгуулийн дүнгийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авна. Жишээ нь, 20,000 төгрөгийн торгууль ногдуулсан бол мэдээлэгч 2,000-4,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой юм.
Хэрэв зөрчил гаргасан жолооч торгуулиа хугацаандаа төлөөгүйгээс үнийн дүн нэмэгдсэн бол урамшуулал өссөн дүнгээс тооцогдох бөгөөд урамшууллын олголт нь НӨАТ-ын буцаан олголтын хугацаатай ижил байна.
